Хэрэглэгчдийн мөрдөх журам

Юуны өмнө "artfilm.mn"-д гишүүнээр элссэн танд баяр хүргэе!

  1. Хэрэглэгч та кино, уран бүтээлч, жагсаалтын самбарт сэтгэгдэл бичихдээ:
    1. Эелдэг боловсон байж, бусад гишүүдэд хүндэтгэлтэй хандах
    2. Хараалын үг, ёс бус хэллэг хэрэглэхгүй байх
    3. Аль болох гадаад үг хэллэг хэрэглэхгүй, монгол хэлээр бичих
    4. Садар самуун, мансууруулах бодис, ёс бус зүйлс сурталчлахгүй байх
    5. Улстөр, бизнес, ямарваа нэг ашиг сонирхлын үүднээс зар сурталчилгаа тавихгүй байхыг хүсье.
  2. Зохиогчийн эрх
    1. Artfilm.mn цахим хуудас дахь киноны танилцуулга, уран бүтээлчдийн намтар, нийтлэлүүд нь Зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдсан болно.
    2. Дээрх мэдээллүүдийг “Алтан хальс” холбоотой холбогдож, зөвшөөрөл авсны үндсэн дээр ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба холбооны нэр, http://artfilm.mn хаягийг заавал дурдсан байх шаардлагатай.
    3. Ашгийн зорилгоор дээрх мэдээллүүдийг ашигласан тохиолдолд хуулийн дагуу тодорхой хариуцлага хүлээнэ.
  3. Саит хөгжүүлэх, хамтарч ажиллах
    1. Хэрэглэгч та манай саитад арт хаус кино, уран бүтээлч санал болгож, нийтлэл илгээж болно. Бид таны санал болгосон кино, уран бүтээлч, нийтлэлчийг хянаж үзсэний дараа саитад нийтлэх болно. Дэлгэрэнгүй зааврыг http://artfilm.mn/guideline/ харна уу? 
    2. Хэрэглэгч та кино орчуулах, хадмал орчуулга хийх (сабтаитл), кино наадам, киноны арга хэмжээ зохион байгуулахад оролцож, кинонд тоглох, кинотой холбоотой мэдээ мэдээлэл, нийтлэл орчуулах зэргээр бидэнтэй хамтарч болно.
    3. Бид “сайн дурын уран сайханчид, сайхан сэтгэлт киночид” гэдгийг дахин сануулъя.

Artfilm.mn саитад тавтай морилно уу.