Бага Роберт Дауни

Robert Downey, Jr.

1965

Жүжигчин

Сайн зохиол дээр ажиллахаар муу зохиол дээр ажиллахаас илүү хэцүү байдаг.

Намтар

Дауни 1970 онд таван настайдаа эцгийнхээ найруулсан Фунт кинонд тоглож тайз, дэлгэцийн урлагийн замналаа эхлүүлсэн ажээ. 1980-аад оны дундуур ирээдүйд гэрэлтэх өсвөрийн одуудын нэгдэл болох Брэт Пэкийн гишүүн болсон Дауни Гайхамшигт шинжлэх ухаан (1985) болон Мөнгөний сүйрэл (1987) зэрэг кинонуудаараа кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан ч түүний аль эрт олонд урлагийн дүр төрхтэй нь хамт илэрхий болсон мансууруулах бодисын дон сөрөг шүүмжлэлд өртүүлж байв.

Мел Гибсонтой хамтран тоглосон Эйр Америка (1990), Салли Филд, Кевин Клайн, Вүүпи Голдберг нарын Оскарын шагналтнуудтай хамтран тоглосон Савангийн дуурь (1991), Мэттью Модайн, Жулианна Мур, Том Уэйтс, Тим Роббинс нарын хамт тоглосон Бэсрэг түүхүүд (1993) болон Вүүди Харрельсонтай хамт тоглосон Алуурчидын нутаг (1994) зэрэг кинонуудын гол болон туслах дүрүүдээрээ тэрээр нэрд гарсан байна. 1992 онд Чаплин кинонд Чарли Чаплины дүрийг бүтээж Оскарын шагналын Шилдэг эрэгтэй дүрийн төрөлд нэр дэвшжээ. - Wikipedia

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.