Гомбожавын Жигжидсүрэн

1942

Найруулагч

Ер нь дэлхийн жишигт кино судлаач, шүүмжлэгчид асар хүндтэй байр суурь эзэлдэг. Тухайлбал, ямар нэг найруулагчийн шинэ бүтээлийг хүлээн зөвшөөрөгдсөн кино судлаач, шүүмжлэгч магтах юм уу, муулснаар тухайн киноны хувь заяа шийдэгддэг. Харин өнөөдрийн манай кино урлаг их далайд хөвж яваа луужингүй хөлөг онгоцтой адил байна.

Намтар

1960-1962 онд "Монгол кино" үйлдвэрт туслах найруулагчаар ажиллаж байгаад 1962-1967 онд БХКУДС-ийг уран сайхны болон телевизийн найруулагч, кино зохиолч мэргэжлээр төгссөн. 2002 онд Кино дэлгэцийн уран бүтээлч, зохиогчдын эрхийг хамгаалах Монголын "МОФПАС" нийгэмлэгийг үүсгэн байгуулсан. Уран сайхны 20 гаруй кино найруулж, есөн киноны зохиол бичсэн. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин.

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.