Фатих Акин

Fatih Akin

1973

Найруулагч

Кинонд дуртай хэн ч Америкийг хайрлахаас аргагүй.

Намтар

Турк гаралтай Германы кино найруулагч, зохиолч, продюсер.

Тэрээр 1973 онд Хамбург хотноо Турк гэр бүлд мэндэлжээ. 1994 онд Хамбургийн Дүрслэх Урлагийн сургуульд визуал харилцаа холбооны чиглэлээр суралцаж эхлэв. Тэрбээр 1995 онд “Сэнсин - Чи бол цор ганц!” хэмээх анхны богино хэмжээний киногоо бүтээж Хамбургийн олон улсын богино хэмжээний кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шагнал” хүртжээ.

1998 онд бүрэн хэмжээний анхны бүтээл “Хурдан, бас өвдөхгүй” хэмээх киногоороо Локарногийн кино наадмаас “Хүрэл ирвэс”, Баварийн кино наадмаас “Шилдэг залуу найруулагч”-ийн шагналыг тус тус хүртэж байв. Харин 2004 онд “Хананы эсрэг” бүтээл нь Берлиний олон улсын кино наадмын “Алтан Баавгай” шагналыг хүртсэн нь Германы кино урлагт эргэлт авчирсан гэгддэг. 2007 онд “Амьдралын ирмэгт” кино нь Каннын кино наадмаас шилдэг кино зохиолоор шалгарч байсан бол хамгийн сүүлд “Замхрал” кино нь 2017 оны Каннын кино наадмын уралдаант хэсэгт амжилттай өрсөлдөж, Диане Крюгер гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорсон билээ.

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.