Нури Билгэ Жэйлан

Nuri Bilge Ceylan

1959

Найруулагч

Өөрийнхөө кинонд хараагүй, сонсголгүй хүн шиг л хандана...

Намтар

Турк улсаас дэлхийн кино урлаг төдийгүй гэрэл зургийн ертөнцөд бэлэглэсэн нэгэн эрдэнэс Нури Билгэ Жэйлан. 1959 онд мэндэлсэн тэрбээр цөөхөн хэдэн кино хийсэн ч кино урлагийн түүхэнд өөрийн мөнхийн оршихуйг үлдээж чадсан нэгэн. Анхны уран бүтээлээсээ л үзэгчид, кино шүүмжлэгчдийн талархалыг хүлээсэн Нуригийн гэрэл зургууд дэлгэцийн бүтээлээс нь дутахгүй үзэсгэлэнтэй, сэтгэл татам. Кино хийх тухай номын дуу сонсоогүй тэрбээр "Кино хийхэд ямар ч дүрэм байхгүй" гэдгийг харуулж чадсан юм.

Босфорийн Их Сургуулийн Инженерийн сургууль төгссөний дараа тэрбээр Истанбулын Мимар Синаны Их Сургуульд кино драмын мэргэжлээр суралцсан. Түүний “Ээрүүл” богино хэмжээний кино бүтээл нь 1995 оны Каннын кино наадамд сонгогдож байсан бөгөөд анхны “Тосгон” уран сайхны кино, удаах “5-р сарын гуниг” уран сайхны кино нь олон наадамд сонгогдож шагнал хүртэж байв. Нуригийн гурав дахь бүтээл "Алс" уран сайхны кино нь 2003 оны Каннын кино наадмаас Гра-при болон шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртэж байсан. Түүний 2006 онд бүтээсэн “Уур амьсгал” Каннын FIPRESCI шагналыг хүртсэн мөн 2008 онд “Гурван сармагчин” бүтээлээрээ сайхь наадмаас шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн.

Уран бүтээл

Тосгон (1997)
зохиолч, зураглаач, найруулагч
Алс (2002)
зохиолч, зураглаач, найруулагч, продюсер, эвлүүлэгч
Цаг агаар (2006)
жүжигчин, найруулагч
Гурван сармагчин (2008)
зохиолч, найруулагч, продюсер
Өвлийн ичээ (2014)
зохиолч, найруулагч, эвлүүлэгч

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.