Апичатпонг Вирасетакул

อภิชาติพงศ์ วีระเศรษฐกุล (Apichatpong Weerasethakul)

1970

Найруулагч

Бүтээлүүд минь миний хүүхдүүд. Нэгэнт л би сэтгэлээсээ хийсэн болохоор хүмүүст таалагдах үгүй нь надад хамаагүй. Миний бүтээл ямар нэг шалтгаанаар төрөлх нутагтаа амьдарч чадахгүй бол зүгээр л чөлөөл. Хэвшмэл, тогтонги зүйлээс эмээж тэднийг минь битгий зэрэмдэглэ. Үгүй бол надад урлаг бүтээх шалтгаан байхгүй

Намтар

Таиландын найруулагч, кино зохиолч, продюсер. Апичатпонг Вирасетакул анхны бүрэн хэмжээний баримтат кино “Сарны Өвөрмөц Эд Зүйлс”–ийг бүтээх хүртлээ богино хэмжээний кино болон видео ажлыг түлхүү хийдэг байсан. 1998 оноос хойш тэрбээр хүний оюун санаа, дурсамж болон нийгэмд тулгарч байгаа асуудлыг хөндсөн уран бүтээл туурвиж эхэлсэн ажээ.

Түүний баримтат болон бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээл нь олон улсын хэд хэдэн кино наадмын шагнал хүртсэн бөгөөд 2002 онд Каннын наадмаас “Дуртайяа чинийх” бүтээлээрээ Un Certain Regard, 2004 онд “Ширэнгийн эмгэг” бүтээлээрээ мөн наадмын Шүүгчдийн нэрэмжит шагнал хүртэж байсан. 2010 тэрээр Каннын кино наадмын дээд шагналыг "Урд насаа мэдэгч нагац ах Бүүнмий" бүтээлээрээ хүртжээ.

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.