Гомбожавын Гомбосүрэн

1919 - 2004

Жүжигчин

Намтар

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар (2001), Ардын жүжигчин (1968), Төрийн шагналт (1964). Төв аймгийн Бүрэн суманд төрсөн Г.Гомбосүрэн 13 наснаас төмрийн лантуучин, моторчин хийж байгаад 1935 оноос хотод жолоочоор ажилласан. 1942 онд Улсын төв театрын жүжигчний шалгалтад тэнцэн мөн оноос 2004 онд хүртэл тасралтгүй 62 жил УДЭТ-т ажиллахдаа үндэсний жүжгийн 200 гаруй жүжигт тоглож, гадаадын 10 гаруй сонгодог жүжгийн гол дүрийг бүтээжээ. Мөн 20 орчим уран сайхны кинонд тоглосон байна.

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.