Жюльет Бинош

Juliette Binoche

1964

Жүжигчин

Шинэ кино бүр надад шүүх ажиллагаа шиг санагддаг. Камерын өмнө гарах бүртээ унах уу, нисэх үү гэдгээ би мэддэггүй. Гэхдээ үүнээс өөр байгаасай гэж би хэзээ ч хүсэхгүй

Намтар

1983 оноос кино урлагтай амьдралаа холбосон Жюльет Бинош амжилтын гараа “Тэвчихийн аргагүй хөнгөмсөг оршихуй” юм. Найруулагч Куфманд өөрийгөө Трезагийн дүрийг би л ганцхан амилуулж чадна хэмээн хэлсэн залуу жүжигчинд тэрээр итгээгүй ч түүнд боломж олгоход Жюльет Биношийн тоглолтыг харсан Куфман “Чи л зөвхөн Трезаг амилуулж чадна” хэмээн дуу алдан нулимс унагаасан гэдэг. Жан-Люк Годар, Аббас Киаростами, Михаэль Ханеке зэрэг олон сайн найруулагчийн кинонд дүрээ мөнхөлсөн тэрээр өдгөө 40 гаруй кинонд дүр бүтээгээд байна.

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.