Майкл Пауэлл

Michael Powell

1905 - 1990

Найруулагч

Би өөрийн гэсэн хувийн хэв маягтай найруулагч биш, би зүгээр л кино урлаг. Би кино урлагтай хамт, мөн кино урлаг дундуур амьдралаа туурвисан.

Намтар

Майкл Пауэлл (зургийн зүүн талд), Эмерик Прессбургер нар нь Британийн гэлтгүй дэлхийн кино урлагийн түүхэн дэх хамгийн үр бүтээлч хамтрал юм. Энэхүү хоёр сод авъяастны хамтдаа бүтээсэн 19 кино бий. Эдгээрээс ихэнх нь Английн кино урлагийн эрдэнэс болон үлджээ.

Майкл Пауэлл 1905 онд Английн Кент мужийн Бексбюрн хотод төржээ. Майкл Пауэлл нь 1925 онд кино үйлдвэрлэлд хөл тавихдаа туслах (gofer)-аар ажиллаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл цай кофе зөөж, шал шүүрддэг нэгэн байлаа. Майкл Пауэлл ажил алба дэвшиж зураг авах, дуугүй киноны бичиг бичих зэрэг ажил хийсээр 1926 онд хамгийн анхныхаа кинонд тоглож байв.

Пауэлл 1931 онд анхныхаа киног найруулах хүртлээ Рекс Инграм, Альфред Хитчкок мэтийн том найруулагчидтай хамтран ажиллаж байв. Жилд дээд тал нь заримдаа 7 хүртэлх кино найруулсаар 1936 он гэхэд Майкл Пауэлл 23 кино хийгээд байлаа.

Майкл Пауэлл Прессбургертэй танилцаад түүний авъяасийг тэр дор нь л биширч эхэлжээ. Хэдий хүмүүжил, зан байдал, өссөн нутаг тэс өөр ч уран бүтээл дээр маш сайн гар нийлэхээ ч тэр хоёр сайн ойлгосон гэдэг.

Эмерик Прессбургер бол гайхалтай өгүүлэгч...

Харин Майкл Пауэлл бол суут дүрслэгч...

Энэ хоёрын нөлөөгөөр уламжлалт, реалист хандлага давамгайлаад байсан Британийн кино урлагт хийсвэрлэл, ид шидэт мелодрам, зарим талаар тансаг экспрессионизм орж ирсэн юм. - Ike Cinecult

Уран бүтээл

Кэнтербюрийн тууж (1944)
зохиолч, найруулагч
Үхэл, амьдралын хэрэг (1946)
зохиолч, найруулагч, продюсер
Зүглэл (1947)
зохиолч, найруулагч, продюсер
Хар Нарцисс (1947)
зохиолч, найруулагч, продюсер
Улаан шаахай (1948)
зохиолч, найруулагч
Хофманы үлгэрүүд (1951)
зохиолч, найруулагч, продюсер
Тандалт (1960)
найруулагч

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.