Аббас Киаростами

عباس کیارستمی (Abbas Kiarostami)

1940 - 2016

Найруулагч

Найруулагч гэдэг хөлбөмбөгийн дасгалжуулагч шиг л хүн. Тоглогчдоо сонгоно, бэлтгэнэ. Харин тэмцээн эхлэхэд талбайн гадна хөгжөөн дэмжигч шиг суугаад тоглолтод хөндлөнгөөс оролцох эрхгүй болдог.

Намтар

Аббас Киаростами нутагт нь 1979 онд гарсан исламын хувьсгалын дараа эх орондоо үлдсэн үеийнхээ цөөхөн сэхээтний нэг юм.

Цэвэр дорнын хийгээд бодит сэдлийг сэвгүйгээр шингээсэн бүтээлүүдийг түүний нутгаа гэсэн сэтгэл нь төрүүлсэн юм. Куросава Сатъяжит Раийг өөд болсныг дуулаад ихэд гашуудан эмгэнэж “Кино урлаг мөхлөө” гэж шүүрс алдсан ч зөвхөн Киаростамигийн киног үзээд л “Бурханд талархъя” хэмээн бахархалтайгаар тунхаглажээ.

Киаростами 1960-аад оны сүүлээр эхэлсэн иран киноны шинэ давалгаа буюу перс киноны эринд хамаарах уран бүтээлчдээс өнөө ч кино бүрээрээ дэлгэцийн хорхойтнуудыг татсаар буй бараг ганц иран найруулагч юм. Тегеранд төрсөн тэрээр Кокерийн гурвал (1987-1994), “Салхи биднийг хөтөлнө” (1999), “Интоорын амт” (1997), “Арав” (2002) зэрэг бүтээлээрээ алдаршиж, энэ цагийн жинхэнэ кино бүтээгчдийн хүрээнд дархлагдсан нэгэн. Киаростами өнөө ч төрөлх Тегерандаа амьдарч буй. Исламын болон өрнийн ертөнцөд түүний гэрэл зураг, хайкурхуу шүлгүүд нь орчин цагийн перс соёлыг илтгэгч гэгдэн кинонуудаас нь дутахааргүй хүлээн зөвшөөрөгджээ.

Уран бүтээл

Ойроос (1990)
зохиолч, найруулагч
Зөвхөн амьдрал (1991)
зохиолч, найруулагч, эвлүүлэгч
Тослог моддын дундуур (1995)
зохиолч, найруулагч, продюсер
Арав (2002)
зохиолч, найруулагч
Ширин (2008)
найруулагч

Самбар — 2 сэтгэгдэл байна

Raven-н бичил хөрөг Raven 2011.10.01 03:49

Iim nairuulagch shineer medej avlaa ,sayhan Shin delhii suvgaar " naiziin ger haana ve ? g uzeed ih setgeld hursen shu... odoo kinonuudiin olj avch uzexiig hicheenee ,,, Thks art film...

bony_ax-н бичил хөрөг bony_ax 2013.09.22 22:37

like someone in love ийг үзлээ. эхний 40 минут бол миний тэвчээрийг барсан. цааш нь гүйлгээд харсан ер нь юу болоод яагаад байгааг нь сайн ойлгосонгүй

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.