Бен Сэфди

Ben Safdie

1986

Найруулагч

Намтар

Америкийн найруулагч.

Ах дүү Сэфди кино хорхойтон аавынхаа ачаар эртнээс кино хийхээр эрмэлзэх болжээ. Улмаар Бостоны их сургуульд элсэн суралцаж байхдаа Алекс Калмантай хамтран “Red Bucket Films” хэмээх уран бүтээлийн нэгдэл байгуулж байв. Тэдний “Тэнгэр мэднэ” кино Венец, Торонто, Нью-Йоркийн кино наадамд оролцож, Токиогийн кино наадмаас Гранпри ба шилдэг найруулагчийн шагнал хүртжээ. Анхны баримтат кино “Lenny Cooke”-оо Венец, Трайбекагийн кино наадмаар толилуулжээ. Уг киног “Los Angeles Times”-ын шүүмжлэгч үзээд “Магад магадгүйн үл мэдэгдэх заагийг хөндсөн ер бусын сонирхол татам хийцтэй, шахсан бяслаг шиг баримтат кино байна” хэмээн бичиж байв.

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.