Рой Андерссон

Roy Andersson

1943

Найруулагч

Кино урлаг нь уран зураг, уран зохиолтой адил түвшинд хүрээгүй байгаа. Гэтэл киноны үйл явдалд анхаарлаа хандуулснаар кино улам л дүрслэлийн хүч чадлаа алдсаар байна.

Намтар

Шведийн найруулагч.

Рой Андерссоны адил карьерийг туулсан уран бүтээлч кино урлагийн түүхнээ үгүй. Их сургуулиа төгсөөд "Швед хайрын түүх" киногоо хийж асар их амжилт олжээ. Продюсерууд энэ киноныхоо үргэлжлэлийг хий хэмээн ятгасан боловч тэрээр өөрийн дотоод хандлагаа даган бүтээсэн "Гилиап" нь хэтэрхий гүн ухааны, бараан егөөдлийн шинж чанартай болсон тул үзэгчид, шүүмжлэгчдийн аль алинд таалагдаагүй байна. Ийнхүү кино найруулагчийн карьер нь сүйрэх дөхсөн гэдэг. Гэвч тэрээр телевизийн зар сурталчилгаа хийх болж.

Өдгөө ч энэ ажлаа хийж байгаа бөгөөд өөрийн гэсэн хэв маягаа бүрэн дүүрэн хөгжүүлсэн байна. Телевизийн зар сурталчилгааны найруулагчид баймааргүй нэр алдар түүнд ирсэн бөгөөд Ингмар Бергман хүртэл түүний шүтэн бишрэгчдийн дунд явж байлаа.

"Гилиап" киногоо бүтээснээс хойш 25 жилийн дараа тэрээр "Хоёрдугаар давхраас хадах дуун" нэрт киног бүтээсэн нь Каннын кино наадмаас тусгай шүүгчдийн шагнал хүртэж, дэлхий даяар түүний өвөрмөц, цоо шинэ хэв маягийг шагшиж эхэлжээ.

Түүний дараачийн "Амьд хүмүүс та нар" нэрт бүтээл нь түүний ур чадварыг дахин баталсан байна. Хэдий энэ нь түүний 2000 он гараад хийсэн дөнгөж хоёр дахь кино боловч Тэрээр зар сурталчилгаа, кино төсөл дээрээ байнга ажилладаг байна. Жишээ нь "Амьд хүмүүс та нар" киноны хоёрхон хэсэгт ашиглагдах сетийг барих гэж 2 сар зарцуулагдсан гэдэг.

Уран бүтээл

Одален 31 (1969)
туслах найруулагч
Гилиап (1975)
зохиолч, найруулагч
Хоёрдугаар давхраас хадах дуун (2000)
зохиолч, найруулагч, продюсер, эвлүүлэгч
Мөчир дээрх тагтаа (2014)
зохиолч, найруулагч

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.