Марен Аде

Maren Ade

1976

Найруулагч

Намтар

Герман найруулагч.

Кино найруулагч, кино зохиолч, продюсер Марен Аде Мюнхений Телевиз Кино урлагийн сургууль төгссөн. Түүний бүрэн хэмжээний хоёр дахь бүтээл “Бусад бүх хүмүүс” кино нь 2009 оны Берлиний кино наадмаас Шүүгчдийн нэрэмжит дээд шагнал, шилдэг эмэгтэй жүжигчин гэсэн хоёр Мөнгөн баавгай шагнал хүртэж байв. Орчин цагийн үерхлийг харуулсан тус драм 30-аад улсад гарсан. Мюнхений кино, телевизийн их сургуулийг төгсөхдөө бүтээсэн анхны кино “The Forest for the Trees” АНУ-ын Сандэнс кино наадмын шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртсэн. Тэрбээр продюсер Янина Яковскитой хамтран 2000 онд “Komplizen Film” хэмээх кино студи байгуулжээ.

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.