Жан Шянминь

张献民 (Zhang Xianmin)

1964

Найруулагч

Намтар

Хятадын продюсер, кино судлаач, кино шүүмжлэгч мөн жүжигчин. Хятадын индепендент киноны нэгэн томоохон багана хэмээгддэг.

Тэрээр 2016 оны Алтан хальс олон улсын андерграунд кино наадмын шүүгчээр сууж, master class зааж, Хятадын индепендент кинонууд гэсэн хөтөлбөрийн куратороор ажилласан юм.

Жан Шянминь 1964 онд төрсөн ба Бээжингийн гадаад хэлний их сургууль, Парисын Сорбонн III их сургууль, Францын улсын кино сургуулийг тус тус дүүргэсэн юм. Тэр цагаас хойш Бээжингийн кино академийн профессороор багшилж, кинотой холбоотой ном орчуулж, туурвиж, 3 баримтат кино найруулжээ.

Жан Шянминь олон индепендент киноны продюсероор ажиллаж олон улсад амжилт олсноос гадна түүний тоглож байсан 1989 оны Тяньаньмэний талбайн хядлагын тухай “Зуны ордон” кино нь Каннын кино наадмын дээд шагналын төлөө өрсөлдөж байсан. Энэ киног БНХАУ-аас хорьж, уран бүтээлчдийг нь хар жагсаалтад оруулсан. Жан Шянминь мөн Хятадын индепендент кино наадам (CIFF) зохион байгуулснаараа хар жагсаалтад орсон хүн. Энэ нь түүнийг хэр чадалтай, зоригтой уран бүтээлч, продюсер болохыг гэрчилнэ.

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.