Борис Кауфман

Борис Кауфман (Boris Kaufman)

1897 - 1980

Зураглаач

Намтар

Оросын эзэнт гүрэнд мэндэлсэн Польшийн еврей гаралтай зураглаач. Зөвлөлт-Оросын нэрт найруулагч, зураглаач Дзига Вертов, Михаил Кауфман нарын ах.

Борис Кауфман 1917 оны хувьсгалын дараа Польшийг тусгаар тогтноход төрөлх нутаг руугаа эцэг эхийн хамт нүүжээ. Харин хоёр дүү нь Орост үлдсэн байна. Сорбонны их сургууль төгссөн Борис дэлхийн II дайны үед Францын талд алба хааж байгаад дайны дараа Канад руу дүрвэж, тэндээсээ 1942 онд АНУ-д суурьшжээ. Тэрээр Америкийн 1950-1960-аад оны олон шилдэг кинонд зураглаачаар ажилласан бөгөөд найруулагч Элиа Казаны 1954 оны бүтээл "Боомт дээр" киноны зураглалаараа "Оскар" хүртсэн юм.

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.