Шю Жинлей

徐静蕾

1972

Жүжигчин

Намтар

Жан Зиы, Жао Уэй, Жоу Шюн нарын хамт Шю Жинлей нь дөрвөн залуу, хүчтэй “Дан” эмэгтэй жүжигчдийн нэгд тооцогддог юм. Хятадын кино урлагийн хүрээнд “Цэмцгэр охин” гэгдсэн Шю Жинлей сүүлийн жилүүдэд кино, телевизийн 20 гаруй бүтээлд гол дүр бүтээсэн бөгөөд гурван кино найруулсан юм.

Шю Жинлэй нь 1997 онд Бээжингийн кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн юм. Маш царайлгийн хажуугаар цэвэр цэмцгэр, бас тоглолтын хэв намба нь үзэгчдэд гүн сэтгэгдэл үлдээдэг ажээ. Жинлей бүр 1995 онд Шю Жинлэй залуучуудын хайр дурлалын ойлголцооныг харуулсан олон ангит кино “Салхи сарны үлгэр” киноны гол дүрд тоглоод өвөрмөц онцлогоороо олны дундаас цойлон гарч, Хятадын кино урлагийн салбарын шинэ од нь болсон байна.

Хожим нь Шю Жинлэй “Хаварт чиглэсэн метро” “Би Чамд хайртай” зэрэг кино болон “Бээжингийн хайр дурлалын үлгэр” “Пипа бурхан” “Хайр дурлалыг эцэст нь хүртэл явуулъя” зэрэг олон ангит кинонд гол дүрүүдийг бүтээсэн байна.

Шю Жинлэй амархан сэтгэл ханадаг хүн биш, түүний үзэхээр жүжигчин болох нь урт хугацааны хүлээлт юм. Юуны өмнө сайн жүжгийн зохиол байх хэрэгтэй, дараа нь хүмүүсийн сонголтыг хүлээх хэрэгтэй, эдгээрээс шалтгаалж тэрээр кино найруулагч болохыг сонгосон байна.

2002 онд Шю Жинлэй “Аав бид хоёр” киногоо найруулсан юм. Энэ кинонд эх нь нас барсан гэр бүлийн аав охин хоёрын ойр дотно ч холдсон хайр сэтгэлийг харуулсан байна. Шю Жинлэй найруулагчын ажилдаа жүжигчнээс илүү дур сонирхолтой байдаг ажээ. Тэрээр хэлэхдээ “Надад Англи, Францын кинонууд илүү таалагддаг. зах зээлийн нөхцөлд киноны урлагийн хэм хэмжээ эрс буурч байна. Киноны арга барилын зангилаа нь хаана хэрэглэх яаж хэрэглэхэд байдаг юм.” гэжээ.

Найруулагч, жүжигчний хос ажил нь Шю Жинлэйг асар ихээр ажиллахад хүргэж, Жинлейд завтай цаг бараг гардаггүй байна.

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.