Элла Манжеева

Ella Manzheeva

1981

Найруулагч

Намтар

Оросын найруулагч.

Тэрээр 1981 онд Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Халимаг улсын нийслэл Элст хотод мэндэлжээ. Тэрбээр багаасаа хөгжмөөр хичээллэж, Хөгжмийн их сургуульд хийлчийн мэргэжил эзэмшив. Хожим 2005 онд Санкт-Петербургийн кино, телевизийн их сургуулийн телевиз, киноны дууны инженерийн ангийг төгсжээ. 2007 онд тэрээр кино зохиолч, найруулагчийн ангид гүнзгийрүүлэн суралцаж, нэрт найруулагч Владимир Хотиненкогийн удирдлага дор ажиллав.

2012 онд “Цахлай” кино зохиолоо бичсэн нь Оросын кино урлагийн тэргүүлэх сэтгүүлийн нэг “Кино урлаг” сэтгүүлд хэвлэгджээ. Тэрээр 2015 онд зохиол дээрээ тулгуурлан бүрэн хэмжээний кино бүтээсэн нь сүүлийн гучин жилд Халимагт хийгдсэн анхны халимаг кино болжээ. “Цахлай” Элла Манжеевагийн анхны бүрэн хэмжээний бүтээл бөгөөд 2015 оны Берлиний олон улсын кино наадмын Форум хэсэгт сонгогдож олны хүртээл болсон билээ.

Уран бүтээл

Цахлай (2015)
зохиолч, найруулагч

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.