Бенедикт Эрлингссон

Benedikt Erlingsson

1969

Найруулагч

Намтар

Исландын сүүлийн арван жилийн хугацаанд тайз дэлгэцийн урлагийн хамгийн өндөр амжилт гаргасан найруулагчийн нэг бөгөөд тэрбээр найруулагч, зохиолч болон жүжигчин хүний хувьд олон шагналыг хүртсэн юм. Жүжигчин байх хугацаандаа тэрбээр Исландын хэд хэдэн театрын тайзнаа дүр бүтээсэн. Түүний олонд танигдсан бүтээл нь Исландын телевизийн “Цусан ах дүүс” олон ангит инээдмийн уран сайхны кино бөгөөд тэрбээр тус киноны зохиолыг бичиж, гол дүрд нь тоглосон ажээ.

Мөн Бенедикт Ларс фон Триерийн “Бүгдийг захирагч” зэрэг олон уран сайхны болон телевизийн олон ангит кинонд дүр бүтээсэн. Түүний бие даасан бүтээлүүд болох “Ворнстонги-Хайрын түүх” болон “Ноён Скаллагримссон” жүжгүүд нь Исландын театрын урлагийн түүхэнд хамгийн удаан буюу 6 жилийн турш тоглогдсон жүжигт тооцогддог байна. Түүний анхны богино хэмжээний кино бүтээл “Баярлалаа” Бифильм Кино наадмын шүүгчдийн болон үзэгчдийн шагналыг 2008 онд хүртсэн. Бенедиктийн хоёр дахь богино хэмжээний кино бүтээл “Хумс” нь Клермонт Феррандын Олон Улсын Богино Хэмжээний Кино Наадамд тусгай байр эзэлж байсан. "Хүн ба морьд" кино бүтээл нь түүний анхны уран сайхны кино бүтээл бөгөөд олон улсын кино наадмуудад амжилттай оролцож, олон шагналын эзэн болжээ.

Уран бүтээл

Хүн ба морьд (2014)
зохиолч, найруулагч

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.