Шайа Лабаф

Shia LaBeouf

1986

Жүжигчин

Намтар

Дисней сувгийн 2000 оны бүтээл "Стивенсийхэн" хүүхдийн телесериалаар олонд танигдаж байсан бол анхны бүрэн хэмжээний уран сайнхны кино нь Сигурни Уивер, Жон Войт нарын тоглосон Нүх (2003) юм. 2007 онд Шайа аймшгийн төрлийн Солиорол болон шинжлэх ухааны уран зөгнөлт Трансформерс зэрэг кинонуудад тоглож Холливүүдийн замналаа эхлүүлсэн юм.

Түүнчлэн Стивен Спилбергийн Индиана Жонс ба Болор гавлын эзэнт гүрэн, Майкл Бэйн Трансформерс: Фоллены өшөө авалт, Оливер Стоуны Уолл Стрит: Мөнгө хэзээ ч унтдаггүй (2010) болон Трансформерс: Сарны нууц (2011) зэрэг кинонуудын гол дүрд тоглож Teen Choice Awards буюу кино урлагийн 13-19 насны өсвөрийн жүжигчдэд олгодог шагнал, Никелодеон телевизийн нэрэмжит Багачуудын хайртай дүр шагнал бол MTV Кино авардс зэрэг шагналуудад тус тус нэр дэвшиж байв.

Шайа жүжигчин, реппер Вилл Смитийн гол дүрд нь тоглосон Би робот кинонд Дэл Спунерийн хөгжилтэй залуу найзын дүрд тоглож байсныг кино сонирхогчид сайн мэдэх билээ. - Wikipedia

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.