Ритеш Батра

Ritesh Batra

Найруулагч

Намтар

Энэтхэгийн найруулагч. Нью Йоркийн их сургуулийн Тишийн урлагийн сургуулийн Арт киноны ангийг төгссөн. 2009 онд “Рамын түүх” кино нь Санденс олон улсын кино наадмын кино зохиолч, найруулагчийн лаб-д сонгогдож, үүгээрээ тэрээр Time Warner Storytelling Fellow болон Annenburg Fellow-ийн тэтгэлэг авчээ.

Түүний хийсэн хэд хэдэн бэсрэг кино олон улсын наадмуудад оролцож байв. 2010 онд хийсэн “Гарееб Навазки такси” кино нь 2011 оны Лос-Анжелесийн Энэтхэг киноны наадмын Шүүгчдийн нэрэмжит Шилдэг бэсрэг киноны шагналыг хүртсэн. 2011 онд Батра өөрөө бичиж найруулан Арабын хувьсгалын талаарх цуврал бэсрэг кино бүтээсэн. Тэдгээрийн нэг болох олон улсын шагналт “Кайрын энгийн нэгэн кафе” нь Европын нэр хүндтэй ARTE телевизээр гарч байв.

Уран бүтээл

Хоолны сав (2013)
зохиолч, найруулагч

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.