Диего Кемада-Диес

Diego Quemada-Diez

1969

Найруулагч

Намтар

Испанийн кино найруулагч. Иберийн хойгт төрсөн бөгөөд сүүлийн 20 гаруй жил Америк тивд амьдран уран бүтээлээ туурвиж байна. Хамгийн анх тэрээр 1995 онд Кен Лоүчийн “Эх нутаг, эрх чөлөө” кинонд туслах зураглаач ажилласнаар кино урлагт хөл тависан билээ. "21 грамм" кинонд зураглаач Родриго Приетогийн туслах зураглаачаар ажилласнаар Фернанду Мейреллиш (Байнгын цэцэрлэгч), Тони Скотт, Оливер Стоүн, Спайк Ли зэрэг нэр хүндтэй найруулагчидтай хамтран ажиллах боломж түүнд иржээ. 2010 онд Cinéfondation-аас тэтгэлэг хүртсэн бөгөөд үүнийхээ үр дүнд Каннын олон улсын кино наадмын Ателиер семинарт анхны бүрэн хэмжээний кино болох “Алтан хорго”-оор оролцсон юм.

Уран бүтээл

Алтан хорго (2013)
зохиолч, найруулагч

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.