Энтони Чэнь

Anthony Chen

1984

Найруулагч

Намтар

Сингапурын кино найруулагч. Кино хийх хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн 17 насандаа Нги Анн Политехникийн их сургуулийн Кино, хэвлэл мэдээллийн сургуульд элсэн орсон. Энтони нь Берлиний олон улсын кино наадмын Талент Кампус болон Алтан морь кино академи зэрэг нэр хүндтэй хөтөлбөрт сонгогдож байсан. 2009 онд тэрээр Сингапурын урлагийн зөвлөлийн Залуу уран бүтээлчийн шагналыг хүртсэн байна.

2010 онд Сингапурын хэвлэл мэдээллийн хөгжлийн хорооноос тэтгэлэгээр Их Британийн Үндэсний кино, телевизийн сургуульд Кино найруулагч мэргэжлээр магистрийн зэрэг хамгаалсан. Одоо тэрээр Лондон ба Сингапурт амьдардаг бөгөөд 8 богино хэмжээний кино хийснийхээ дараа “Ило ило” нэрт анхны бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээсэн нь Каннын олон улсын кино наадмын Алтан камер шагналыг 2013 онд хүртсэн.

Уран бүтээл

Ило ило (2013)
зохиолч, найруулагч

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.