Эрвин Чэнь

Arvin Chen

Найруулагч

Намтар

Таиваний кино найруулагч. АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуульд киноны мэргэжлээр сурахаасаа өмнө Тайваний нэрт найруулагч Эдвард Янийн туслахаар ажиллаж байжээ. Түүний дипломын ажил болох “Мей” 2007 онд Берлиний олон улсын бэсрэг киноны уралдаанд “Мөнгөн баавгай” гэсэн нэр хүндтэй шагналыг хүртжээ.

Анхны бүрэн хэмжээний кино болох “Баяртай Тайбэй” нь 2010 оны Берлиний олон улсын кино наадамд NETPAC буюу “Шилдэг Ази кино” шагналыг хүртэхийн сацуу нутгийнхаа зах зээлд ихээхэн ашиг орлого олжээ. 2011 онд Тайбэйн Алтан Морь кино наадмын гүйцэтгэх хорооны санаачилсан “10+10” кино төсөлд сонгогдож, LANE 256-г найруулжээ.

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.