Антонио Пиацца

Antonio Piazza

Найруулагч

Намтар

Италийн Сицил арлаас гаралтай найруулагч. Фабио Грассадониагийн хамт Италийн Филмауро, Фанданго зэрэг Италийн кино студид кино зохиолч, зохиолын зөвлөхөөр олон жил ажилласан туршлагатай.

2004 онд тэд Фанданго компаний хүсэлтээр “Ogni volta che te ne vai” гэх инээдмийн мюзиклийг бичсэн нь дэлхийн олон тайзанд тоглогдсон. Тэд Берлин ба Турины олон улсын кино наадмын Residency болон Фильм Лаб хөтөлбөрт кино зохиолын зөвлөхийн ажлыг тус тус хийдэг.

Найруулагчын хувьд, тэд анх 2010 онд “Рита” гэдэг богино хэмжээний бүтээл хийсэн нь дэлхийн 100 гаруй орны олон улсын кино наадамд шалгарсан бол бүрэн хэмжээний уран сайхны кино болох “Сальво” нь 2013 Каннын олон улсын кино наадмын Шүүмжлэгчдийн долоо хоног хэсгийн Гран При шагналыг хүртсэн болно.

Уран бүтээл

Сальво (2013)
зохиолч, найруулагч

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.