Уильям Шекспир

William Shakespeare

1564 - 1616

Зохиолч

Араншин минь гэвэл энэ: Өөрийнхөөрөө байх. Итгэсэн хүндээ үнэнчээр зүтгэх. Шударга хүнийг хайрлах, Ухаантай, бага ярьдаг хүнээс суралцах. Нийтийн санаа бодолтой зохицох. Өөр ямар ч аргагүй болсон нөхцөлд сэлэм зөрүүлэх.

Намтар

Английн яруу найрагч, жүжгийн зохиолч. Стретфорд хотын уугуул. 1564 оны дөрөвдүгээр сарын 23-нд төрж, 52 настайдаа яг төрсөн өдрөөрөө төрөлх хотдоо нас барсан гэдэг. Сонгодог уран зохиол, театрын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан нэгэн.

Уильям Шекспир зохиол бүтээл туурвихаасаа өмнө 10 жил явуулын театрын жүжигчин байжээ. Түүний жүжгүүдээс “Ромео, Жульетта хоёр”, “Гамлет”, "Отелло”, “Лир ван”, “Макбет”, “Эндүүрлийн тухай инээдэмт жүжиг”, “Зөрүүд хүүхнийг номхотгосон нь”, "Арванхоёр дахь шөнө", “Зуны шөнийн зүүд” зэрэг жүжиг нь гойд алдаршиж, эмгэнэлт болон инээдмийн жүжгийн ноён оргилууд гэгддэг.

Шекспир нийт 37 жүжиг, 154 сонет, хоёр найраглал бичжээ.

Уран бүтээл

Гамлет (1948)
зохиолч
Отелло (1952)
зохиолч
Гамлет (1964)
зохиолч
Лир ван (1971)
зохиолч
Шуурга (1979)
зохиолч
Лир ван (1987)
зохиолч

Самбар — 1 сэтгэгдэл байна

monkhbold-н бичил хөрөг monkhbold 2013.03.26 22:19

shekspiriiin makbet jujigiiin monolog iig olood ugux xun bainyyy

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.