Дэниел Дэй-Льюис

Daniel Day-Lewis

1957

Жүжигчин

Ярилцлага өгнө гэдэг бурхны надад оноосон хамгийн том даажигнал.

Намтар

Английн жүжигчин. Британи, Ирландын давхар иргэншилтэй. Ээж нь Английн жүжигчин Жилл Балкон, аав нь Ирландын яруу найрагч Сесиль Дей-Льюис.

1980-аад онд театрын жүжигчнээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн Дэниел Дэй-Льюис "Миний зүүн хөл" (1989), "Нью-Йоркийн дээрэмчид" (2002), "Цус урсана" (2007) кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг жүжигчний хэдэн арван шагнал хүртсэн.

Хувийн амьдралынхаа талаар нийтэд дэлгэх дургүй тэрээр Францын жүжигчин Изабель Аджанитай зургаан жил хамт амьдарсан ч 1995 онд салж, 1997 онд жүжгийн зохиолч Артур Миллерийн охин, Америкийн жүжигчин, найруулагч, кино зохиолч Ребекка Миллертэй гэрлэжээ.

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.