Сатоши Кон

今 敏 (Satoshi Kon)

1963 - 2010

Найруулагч

Намтар

Сатоши Кон нийтдээ 4 бүрэн хэмжээний уран бүтээл хийсэн бөгөөд түүний хийсэн хамгийн cүүлийнх Паприка бүтээл байлаа. Үзэгчидийн сайн мэдэх "Токиогийн загалмайлсан эцэг" киног мөн адил Сатоши Кон бичин найруулсан байдаг. Түүнээс өмнө гэвэл "Төгс цэнхэр", Монголын үзэгчдийн мэдэх Patlabor -н бүрэн хэмжээний киног хийсэн туршлагтай нэгэн юм. Амьдарлынхаа туршид хүүхэлдэйн кино төрөлд өөрийн хүч хөдөлмөрөө зориулсан тэрээр хамгийн сүүлд Dreaming Machine зохиол дээр ажиллаж байхдаа нойр булчирхайн хорт хавдраар 2010 онд таалал төгссөн байдаг.

Түүнийг нэрд гаргасан бүтээлүүд нь одоо ч үзэгчдийн дуртай аниме хэвээр байсаар байна. Ихэнх бүтээл нь хийсвэр фантази зохиолууд байх ч "Токиогийн загалмайлсан эцэг" бүтээлийг нь кино шүүмжлэгчид дуу нэгтэй шилдэг бүтээл нь гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн байдаг.

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.