Мишель Хазанавичус

Michel Hazanavicius

1967

Найруулагч

Намтар

Францын кино найруулагч, кино зохиолч, продюсер. 2011 оны дэлгэцийн бүтээл болох Жүжигчин киногоороо Оскарын Шилдэг кино бүтээл болон Шилдэг найруулагч шагналыг 84 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр хүртэж байсан билээ. Түүнчлэн 1927-1932 оны Холливудын амьдралыг харуулсан хар цагаан, дуугүй Жүжигчин хэмээх бүтээлээрээ Алтан бөмбөрцөгийн Шилдэг найруулагч, Шилдэг зохиол номинацийг хүртсэн ба БАФТА буюу Британы кино наадмын шагналыг бас л дээр дурдсан төрлүүдэд хүртсэн байна.

Мишель Хазанавичус нь Литва болон Польш гаралтай, Францад 1920-оод онд суурьшсан Еврей гэр бүлд Парис хотноо мэндэлжээ.

Хазанавичусын 2006, 2009 оны бүтээлүүд болох Агент 117: Каир - Тагнуулчдын үүр, Агент 117: Риод гээгдсэн нь зэрэг цуврал инээдмийн, тагнуулын сэдэвтэй кинонууд нь амжилт олж байв. Найруулагчийн уран бүтээлийн хамтрагч нь жүжигчин Жан Дюжарден билээ. - Wikipedia

Уран бүтээл

Уран бүтээлч (2011)
зохиолч, найруулагч, эвлүүлэгч

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.