Асгар Фархади

اصغر فرهادی (Asghar Farhadi)

1972

Найруулагч

Өнөөгийн бидэнд нөлөөлдөг бүхнийг цогцоор нь ярьж, үзүүлэх нь чухал. Түүнээс биш үзэгчдийг үзвэрийн танхимд суулгаад, киноны аль нэг өгүүлбэрт ямар нэгэн санаа дайж, түүнийгээ үзэгчдэд тулгана гэдэг надад доромжлол шиг санагддаг.

Намтар

Ираны найруулагч, кино зохиолч.

Өсвөр наснаасаа кино урлаг сонирхож, Залуучуудын кино нийгэмлэгийн сургалтад хамрагдан 8-16мм-ийн богино хэмжээний кино хийж эхэлжээ. Тэр 1998 онд Тегераны драмын урлагийн сургуулиас театрын урлагийн бакалаврын зэрэг хүртэж, Tarbiat Modarres их сургуульд тайзны найруулагчийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ.

Түүний 2011 онд найруулж зохиолыг нь бичсэн “Салалт” кино нь Алтан бөмбөрцөг, Америкийн кино академийн шилдэг гадаад киноны шагнал, 61 дэх удаагийн Берлины олон улсын кино наадмаас шилдэг киноны Алтан баавгай шагнал, шилдэг жүжигчний мөнгөн баавгай шагналууд хүртсэн.

2013 онд зохиож найруулсан “Өнгөрсөн үе” кино нь 2013 оны Каннын олон улсын кино наадмаас шилдэг жүжигчний алтан навч шагнал хүртжээ. Түүний сүүлд зохиож найруулсан “Худалдаачин” кино нь 2016 оны Канны олон улсын кино наадмаас шилдэг кино зохиол, шилдэг жүжигчин шагнал хүртсэн.

Уран бүтээл

Үзэсгэлэнт хот (2004)
зохиолч, найруулагч
Эллигийн тухай (2009)
зохиолч, найруулагч, продюсер
Салалт (2011)
зохиолч, найруулагч, продюсер
Өнгөрсөн үе (2013)
зохиолч, найруулагч
Худалдаачин (2016)
зохиолч, найруулагч, продюсер

Самбар — 2 сэтгэгдэл байна

Nomch-н бичил хөрөг Nomch 2017.05.22 01:40

Зохиол голчилсон киноны эцэг.

Nomch-н бичил хөрөг Nomch 2017.05.22 02:13

Гэхдээ ирандаа.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.