Хоу Сяосянь

侯孝贤 (Hou Hsiao-Hsien)

1947

Найруулагч

Арт болон арилжааны кинонууд дэндүү эсрэг тэсрэг, бие биенээ үзэн ядагчид шиг байдаг.

Намтар

Тайванийн шинэ үед хамаарах найруулагч. Хоу Сяосянь Хятадын Куантун мужид төрсөн боловч 1948 онд тэднийх гэр бүлээрээ Тайван руу нүүснээр Тайванд өсч бойжин нас биед хүрч 1969 онд Тайваны Урлагийн Академид кино найруулагчаар суралцаж 1972 онд төгсжээ. Сургуулиа төгсмөгц түр зуур худалдагчийн ажил хийж байгаад кино урлаг дахь карьераараа кино зохиолч, туслах найруулагчаар эхэлж байсан түүхтэй.

Түүний 1980-1989 оны хооронд бүтээсэн 10 орчим бүтээл Венец, Берлин, Хавай зэрэг нэр хүндтэй кино наадмуудаас шилдэг кино, шилдэг найруулагч шагналыг хүртэж, 1988 онд олон орны кино шүүмжлэгчдийн үнэлгээгээр "Кино урлагийн цаашдын хөгжилд хамгийн шийдвэрлэх нөлөө үзүүлэх гол гурван найруулагчийн нэг"-ээр нэрлэгдэж байлаа.

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.