Цагааны Цэгмэд

1905 - 1963

Жүжигчин

Намтар

Монгол Улсын Ардын жүжигчин цолыг анхлан буюу 1942 онд хүртсэн, театр, киноны жүжигчин юм.

Тэрээр 1905 онд Булган аймгийн Сайхан сумын нутаг Хульжийн голын Хөх бууц өвөлжөөнд төрсөн бөгөөд жинхэнэ нэрийг нь Манджавын Батсүх гэдэг байв. Долоон настайдаа хүндээр өвдөхөд нь нэрийг нь сольсон аж. Багадаа гэр бүлийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд шилжин суурьшжээ.

Ц.Цэгмэд 1932 онд Төв Театрт жүжигчнээр ороод насан эцэслэх хүртлээ ажилласан. Нэрт жүжигчин маань 1963 онд уушигны өвчний улмаас бие баржээ.

Хүү Ц.Төмөрбаатар (МУГЖ), Ц.Төмөрхуяг(МУСТА) нар нь мөн аавынхаа мэргэжлийг өвлөж, олонд танигдсан жүжигчид болцгоосон билээ.

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.