Жоди Фостер

Jodie Foster

1962

Жүжигчин

Хувь тавилан гэдэг сэтгэхүйн давтамжийг нэрлэсэн инээдэмтэй үг

Намтар

Америкийн жүжигчин, найруулагч, продюсер. Англи, ирланд гаралтай тэрээр Лос-Анжелес хотод мэндэлжээ. Тус хотын франц хэлний сургуульд суралцсан бөгөөд энэ хэлээр төгс, нутгийн иргэд шиг огт аялгагүй ярьдаг.

Гурван настайгаасаа жүжиглэж эхэлсэн Фостерийн олонд танигдсан анхны дүр нь 1976 оны "Таксины жолооч"-ийн өсвөр насны биеэ үнэлэгчийн дүр. Энэ дүрээр анх "Оскар"-т дэвшиж, хожим 1988 онд "Гэмтэн" (The Accused) киноны бүлэг этгээдүүдэд хүчиндүүлсэн ч өөрөө шүүхийн өмнө буруутгагдсан Сара хэмээх бодит эмэгтэйн дүрийг бүтээснээрээ "Оскар"-ын алтан баримал хүртсэн юм. Энэхүү амжилтаа Фостер гурван жилийн дараа давтаж "Хурга майлахаа болино" киноны Клэрис Старлингийн дүрээр Америкийн кино академиас шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарчээ.

Хувийн амьдралаа ихэд нууцалдаг тэрээр шашингүйн үзэлтэн, хоёр хүүтэй. Харин хүүхдүүдийнхээ эцгийн талаар ам нээсэн удаагүй. Түүнийг ижил хүйстэн гэлцдэг.

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.