Брэд Питт

Brad Pitt

1963

Жүжигчин

Алдар нэр гэдэг хэнийг ч барилгын ажилчдын өмнүүр алхах турьхан охин шиг болгон хувиргадаг.

Намтар

Америкийн жүжигчин, продюсер. Жинхэнэ нэр нь Уилльям Брэдли Питт. Оклахомад мэндэлсэн тэрээр сэтгүүлчээр сурч байсан ч коллежоо төгсөхийнхөө өмнөхөн сургуулиа орхиж, жүжигчин болохоор шийджээ. 1987 оноос кинонд тоглож эхэлсэн. "Оскар"-т хоёр, "Алтан бөмбөрцөг"-т дөрвөн удаа нэр дэвшсэн Питт найруулагч Дэвид Финчертэй хамтарсан бүтээлүүдээрээ хамгийн их танигдсан.

Дэлхийн хамгийн дур булаам эрийн нэгээр олонтаа тодорсон бөгөөд 2001-2006 онд жүжигчин Женнифер Энистонтой гэр бүл байв. Өдгөө жүжигчин Анжелина Жолитой амьдарч буй. Албан ёсоор хуримлаагүй тэд зургаан хүүхэдтэй.

Уран бүтээл

Хожлын бөмбөг (2011)
жүжигчин, продюсер
Амьдралын мод (2011)
жүжигчин, продюсер

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.