Йылмаз Эрдоган

Yılmaz Erdoğan

1967

Жүжигчин

Намтар

Туркийн яруу найрагч, жүжигчин, кино найруулагч.

1967 оны 11 сарын 4нд Туркийн Хаккари хотод төрсөн. 2001 онд өөрийн зохион найруулж тоглосон “Визонтел” инээдмийн киногоороо бокс оффисын рекордыг эвдэж амжилтынхаа оргилд хүрсэн. Үүнийхээ үргэлжлэл болгон “Визонтел Тюба” киног 2004 онд, “Шидэт хивс хөлөглөсөн нь” киног 2005 онд бүтээсэн.

Түүний телевизийн цуврал "Нэг багц театр" (2006–2007), “Жоллигийн амьдрал” (2009) нь АТV-р тус тус гарчээ. Мөн “Ээ Бурхан минь” (2010), “Энэ бол ёстой л киноны үйлдлүүд” (2010) зэрэг инээдмийн киноны продюсерээр ажилласан.

“Эрвээхийн зүүд” бол түүний 5 дах бүрэн хэмжээний уран сайхны кино юм.

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.