Микеланжело Антониони

Michelangelo Antonioni

1912 - 2007

Найруулагч

Кино зураг авах явцад найруулагч өөрөө юу илэрхийлэх гээд байгаагаа мэдэх тун хэцүү. Бүр мэдэж байлаа гэмээнэ өөрийн санаа, кино хальснаа буух эцсийн үр дүн хоёр газар тэнгэр шиг зөрүүтэй байх нь элбэг.

Намтар

Феррарад чинээлэг гэр бүлд төрсөн, Италийн нэрт найруулагч.

Антониони “L’avventura” (Адал явдал, 1960) хэмээх киногоороо дэлхийд нэр хүнд олж эхэлжээ. Каннын кино наадамд түүний киног хүмүүс бишрэн хүлээж авсан ч үл ойлгогсод олон байжээ. Дараачийн кино нь “La Notte” (Шөнө, 1961) байв. Энэ кинонд Жанна Мору, Марчелло Мастроианни нар тоглосон байна. 1962 онд “L’Eclisse” буюу “Нар хиртэлт” хэмээх киногоо хийв. Энэ гурван кино нь хийцийн хувьд адилавтар бөгөөд орчин үеийн ертөнц дэх хүмүүний хөндийрөл, солиорлыг дүрсэлсэн тул г ихэвчлэн трилоги (L’Alienation Trilogy) гэж үздэг.

Антонионигийн кинонууд удаан үргэлжлэх temps mort маягийн зураг авалтуудаараа ялгардаг. Тэрээр ихэвчлэн эзгүй, зэлүүд, талархаг газар юм уу хүмүүс цөөтэй хотын өргөн гудамжинд жүжигчдийг удаанаар авдаг байсан юм. Энэ нь дүрийг хөндий, гутранги байдалтай байгааг төгс илтгэнэ. Түүний кинонуудын ихэнх нь үйл явдалын өвөрмөц өрнөл, нууцлаг байдалтай байдаг тул бараг утга төгөлдөр үйл явдалгүй мэт санагдана.

2007 оны долдугаар сарын 30-нд Италийн кино урлагийн модернист мастер Микеланжело Антониони Ромд нас баржээ. Энэ өдөр мөн Шведийн аугаа кино найруулагч Ингмар Бергман мөн таалал төгссөн билээ.

Уран бүтээл

Найз бүсгүйчүүд (1955)
зохиолч, найруулагч
Орь (1957)
найруулагч
Адал явдал (1960)
зохиолч, найруулагч
Шөнө (1961)
зохиолч, найруулагч
Нар хиртэлт (1962)
зохиолч, найруулагч
Улаан цөл (1964)
зохиолч, найруулагч
Таталт (1966)
зохиолч, найруулагч
Забриски Пойнт (1970)
зохиолч, найруулагч
Зорчигч (1975)
зохиолч, найруулагч
Обервальдийн нууц (1981)
зохиолч, найруулагч
Эмэгтэйн нэр, хаяг (1982)
зохиолч, найруулагч
Үүлсээс цаана (1995)
зохиолч, найруулагч
Эрос (2004)
зохиолч, найруулагч

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.