Кен Лоүч

Ken Loach

1936

Найруулагч

Намтар

Английн кино найруулагч.

Кеннет Лоүч 1936 онд Англид төрсөн. Лоүч Оксфордын Петерс коллежид сурч байхдаа жүжиглэх урлаг сонирхдог байв. Сургууль төгсөөд нисэх хүчинд хоёр жил ажилласны дараа драмын урлагийн чиглэлээр ажиллаж эхэлжээ. Тэрээр орон нутгийнхаа театрт жүжигчнээр ажиллаж байгаад BBC телевизэд найруулагч болжээ.

Түүний кино нь нийгмийн асуудлыг бодитоор харуулдгаараа алдартай. Лоүчийн телевиз ба тайзны урлагийн бүтээлүүд нь нийгмийн эмзэг сэдвүүд, тухайлбал ядуурал, гэр оронгүй хүмүүс, хөдөлмөрлөх эрхийн тухай байсаар ирсэн.

Лоүч 1967 оноос хойш кино бүтээж байгаа ба “Арвай сугсалзуулах салхин” (2006), “Би Даниел Блейк” кино нь Канны наадмын тэргүүн шагнал Алтан далдуу модны мөчир шагнал хүртсэн. Энэ амжилтаараа дэлхийн кино урлагийн түүхэнд хоёр удаа Каннын кино наадмын дээд шагнал авсан 9 найруулагчийн нэг болжээ. Мөн түүний “Нууц хөтөлбөр”, “Тэнгэрийн дагины хувь”, “Борооны чулуу” зэрэг 3 кино нь Каннын кино наадмаас шүүгчдийн нэрэмжит шагнал хүртэж байв.

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.