Дагвын Лувсаншарав

1927

Хөгжмийн зохиолч

Намтар

Нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав 1927 оны зургадугаар сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын яндаг худаг гэдэг газар төржээ. Д.Лувсаншарав бичиг үсгийн багш, жолоочийн ажил хийж яваад 1942 онд Хэнтий аймгийн клубт орж хөгжимчин, жүжигчин, найруулагчаар ажиллав. Энэ бүхэн түүний авьяас хөгжих сургууль болжээ.

Д.Лувсаншарав дууны том бүтээлийн зэрэгцээ дуурийн урлагт авьяас сорьж “Хан бүргэд”, “Шивээ хиагт” дуурь бүтээсэн нь ардын урлагийн баян уламжлалыг өргөн ашиглан хөгжүүлсэн хурц тодорхой дүрүүдтэй сайн бүтээл болж зохиогчийн урлах чадвар, авьяасын өргөн талыг нээсэн юм. Түүний дууриуд манай үндэсний дуурийн төрөлд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж, сонгодог дуурийн найрал дуу хөгжмийг үндэсний хэлбэрээр илтгэн гаргахад шинэ алхам болсон юм.

Хөгжмийн нэрт зохиолч, найрал дууны удирдаач Д.Лувсаншаравын монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж түүнд 1953 онд Улсын гавьяат жүжигчин, 1963 онд Төрийн шагнал /”Хэрлэн” дуу, “Эх орон бат оршиг” магтуу зохиосон тул/, 1981 онд Ардын жүжигчин цол, 2000 онд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн.

Уран бүтээл

Анхны хайрын дууль (1975)
хөгжмийн зохиолч

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.