И Чан Дон

이창동 (Lee Chang Dong)

1954

Найруулагч

Намтар

Өмнөд Солонгосын кино найруулагч, зохиолч. Дунд сургуулийн багш, нэр хүндтэй зохиолч байсан тэрээр багагүй хожуу буюу 40 насандаа кино урлагт хөл тавьж анхныхаа бүрэн хэмжээний киног хийж байжээ. Түүний анхны "Ногоон загас" \Green Fish\ бүтээл нь кино шүүмжлэгчдийн зүгээс сайн үнэлгээ авч амжилт олсон бөгөөд 2002 онд туурвисан “Баян бүрд” \Oasis\ хэмээх кино нь хэд хэдэн шагнал хүртсэний дотор Венецийн кино наадмаас бүтээгчдээ Онцлох найруулагчийн шагналыг авчирсан бол 2010 онд хийгдсэн “Яруу найраг” \Poetry\ кино нь тухайн жилийн Каннын кино наадмаас шилдэг кино зохиол шагналыг хүртсэн байна.

Уран бүтээл

Гаатай чихэр (1999)
зохиолч, найруулагч
Баянбүрд (2002)
зохиолч, найруулагч
Нууц гэрэл (2007)
зохиолч, найруулагч
Яруу найраг (2010)
зохиолч, найруулагч, продюсер
Шатаахуй (2018)
зохиолч, найруулагч, продюсер

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.