Ханс Циммер

Hans Zimmer

1957

Хөгжмийн зохиолч

Намтар

Германы хөгжмийн зохиолч, хөгжмийн продюсер юм. Тэрээр нийтдээ 100 гаруй киноны хөгжим туурвисан ба Борооны хүн, Араатны хаан Арслан, Хүрэн улаан далайн түрлэг, Улаан шугам, Гладиатор, Сүүлчийн самурай, Карибын тэнгисийн дээрэмчид цуврал, Да Винчигийн код, Фрост/Никсон, Харанхуйн хүлэг баатар, Шерлок Холмес болон Инсепшн зэрэг шилдэг кинонуудын хөгжмийн зохиолоороо алдартай юм. Зиммер нь төрөлх Герман орноос гарч Нэгдсэн Вант Улсад хөгжмийн замналаа эхлүүлж дараа нь Америкийн Нэгдсэн Улсад суурьшсан хүн юм. Зиммер DreamWorks студийн хөгжмийн албаны даргаар ажиллаж байгаад «Remote Control Productions» студийг байгуулан бие даан үйл ажиллагаа явуудаг ажээ.[1] Түүний бүтээлүүд гол төлөв электрон хөгжмийн дуугаралтад нэн зохицсон байх ба найрал хөгжмийг электрон хөгжмийн урсгалтай зэрэгцүүлэн тавих санааг анхлан сэдэгчдийн нэг гэгддэг. Тэр Грэммийн шагналыг дөрөв, Алтан бөмбөрцөгийг хоёр, «Английн хөгжмийн дээд шагнал» болон Оскарын шагналыг тус бүр удаа хүртжээ. Зиммерийн бүтээлүүдэд хэн бүхэн нэн талархалтай ханддаг тул түүнийг Английн «The Daily Telegraph» сонины газраас "Одоо амьдарч 100 суу билэгтнүүд" жагсаалтад 72 дугаарт эрэмбэлэн оруулжээ. - Wikipedia

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.