Рэха Эрдэм

Reha Erdem

1960

Найруулагч

Кино үнэхээр хүний оюун санааг нээж өгдөг зүйл байх ёстой. Гэхдээ оюун санаа маань нээгдэж илүү аз жаргалтай болцгооё гэсэн санаагаар биш. Амьдралд дахиад нэг алхам урагшлахын тулд. Хаашаа вэ гэж үү? Тэр нь тодорхойгүй. Яадаг юм!

Намтар

1960 онд Истанбул хотод төрсөн. Галатасарай лицей болон Босфорын их сургуулийг тус тус дүүргэсэн. Улмаар Парисын VIII их сургуулийг кино болон пластик урлагийн чиглэлээр төгсжээ. Туркэд буцаж ирээд хийсэн анхны бүрэн хэмжээний "А сар" киногоороо олон шагнал хүртсэн байна. Кино хийгээгүй үедээ олон тооны рекламны найруулагчаар ажиллажээ. Рэха Эрдэм "Би айгаад байна, ээж ээ" бусад бүх л киноныхоо зохиолыг өөрөө бичсэн байна. Олон тооны рекламны найруулагчаар ажиллаж байсан тэрээр мөн түүнчлэн Жан Жөнэгийн "Үйлчлэгчид" жүжгийг театрын тайзнаа тавьж байсан.

Уран бүтээл

Космос (2010)
зохиолч, найруулагч
Жин (2013)
зохиолч, найруулагч, эвлүүлэгч

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.