Форест Уитэйкер

Forest Whitaker

1961

Жүжигчин

Би хүний жигшил төрүүлсэн дүр бүтээж чадна. Гэхдээ тийм дүрээс ч гэсэн өөрт холбогдох цэгийг олох ёстой болдог. Тэгсэн цагт үзэгчид ч намайг сайн мэдэрч эхлэх болно.

Намтар

Америкийн жүжигчин, кино продюсер, найруулагч. Шувуу киногоороо жүжигчний гараагаа эхлүүлж байсан Уитакер Шотландын сүүлчийн хаан (2006) киноны Уганда улсын Ерөнхийлөгч, цэргийн эрхт генерал Иди Амины дүрээрээ 2007 оны Оскарын шагнал, Алтан бөмбөрцөг, BAFTA болон Эммигийн шагналыг "Шилдэг эрэгтэй дүрийн" номинациар тус тус хүртэж байв. Оскарын "Шилдэг эрэгтэй дүрийн" шагналыг өмнө нь Африк-америк гаралтай жүжигчдээс Сидни Пуатье, Дензел Вашингтон болон Жейми Фокс нар хүртэж байсан бол дараагийнх нь Уитакер юм.

Уитакер Техас мужийн Лонгвью хотод төрсөн бөгөөд эцэг Форест Уитакер нь даатгалын компанийн ажилтан, эх Лаура Фрэнсис багш хүн байсан бөгөөд Кен, Дэймон, Дэбора, Уитакер нарын хүүхдүүдээ боловсролтой хүмүүс болгохын тулд ихээхэн зүйлийг хийжээ. Уитакер Помона хот дахь Калифорнийн Политехникийн дээд сургуулийг дүүргээд Өмнөд Калифорнийн хөгжмийн сургуульд суралцаж дуурийн урлагийн тенороор төгсчээ. Дараа нь Лондоны жүжигчиний мэргэшил олгох сургалтад хамрагдсан гэдэг.

Форестийн кинонд тоглох гараа нь ихээхэн азтай эхэлсэн гэдэг. Онцолбол, «Рижмонт Хай сургууль дахь түргэн өөрчлөлт» кинонд 1982 онд Николас Кейж, Поеэб Кэтис болон Шон Пенн нарын хожмоо алдаршсан жүжигчидтэй тоглож байв. Түүний дараа 1986 онд Мартин Скорсезегийн найруулсан Мөнгөний өнгө кинонд Том Круз, Пол Ньюман нарын жүжигчидтэй тогложээ. 1987 онд жүжигчин Робин Уильямсийн хамт Өглөөний мэнд, Вьетнам кинонд тоглож байлаа. Форест 1988 онд хоёр кинонд тогложээ. Эхнийх нь Жан-Клод Ван Даммын хамт Цуст тулаан кинонд тоглосон бол Клинт Иствудийн найруулсан Шувуу кинонд алдарт хөгжимчин Чарльз Паркерын дүрийг чадварлаг бүтээн Каннын Кино наадамд «Шилдэг эрэгтэй жүжигчний» шагналыг хүртэж, Алтан бөмбөрцөгт нэр дэвшиж Холливудын замналаа эхлүүлсэн юм.

Уитакер Жима Жармуша найруулсан Сүнс нохой:Самурайн замнал кинонд бүлэг дээрэмчдийн гишүүн "Сүнст нохой" хочитын дүрд тогложээ. 2006 онд Шотландын сүүлчийн хаан кинонд Угандагийн Ерөнхийлөгч асан дарангуйлагч Иди Амины дүрийг Уитакер бүтээж тухайн оныхоо бүхий л кино урлагийн томоохон бүхий л шагналыг хүртсэн билээ. - Wikipedia

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.