Чезаре Заваттини

Cesare Zavattini

1902 - 1989

Зохиолч

Миний нүдэнд харагдаж буй зовлон нь 100 жилийн өмнө амьдарч байсан хүний зовлонгоос өөр юм. Надад өнөө үед зовж буй хүний амьдрал илүү чухал.

Намтар

Италийн неореализмыг хөл дээрээ босоход том тус үзүүлсэн кино зохиолч.

Уран бүтээл

Самбар — 1 сэтгэгдэл байна

Bayasgalan-н бичил хөрөг Bayasgalan 2013.08.02 18:20

Трумен Капоте нэгэн ярилцлагадаа "Үнэндээ зохиолч хүн найруулагчтайгаа туйлын нягт ойлголцож итгэлцэж чадахгүй бол.., эс бөгөөс өөрөө найруулагч болохгүй бол киногоор өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлнэ гэдэг бүтэхгүй л дээ. Гэхдээ киноныхоо зураглал бүрийг зураад өгчихсөн юм шиг бичдэг зохиолч бас байна. Зохиолч нь киногоо ганцаараа шахуу босгочихож байгаа юм. Тийм хүнийг киноны суутан гэхгүй ч яах вэ дээ. Ийм жишээнд би сэтгэл татам, бүрэг даруухан тариачин эр Заваттиниг онцолж хэлмээр байна. Харааны ямар өндөр мэдрэмжтэй хүн гээч! Италийн хамгийн сайн кинонуудын наян хувь нь Чезаре Заваттинигийн зохиолоор бүтсэн юм шүү дээ. Жишээ нь Витторио Де Сикагийн бараг бүх кино түүний зохиол. Де Сика бол тун сэтгэл татам, авъяаслаг, хашир туршлагатай хүн. Тэгсэн мөртлөө кинон дээр гараад ирэхээрээ ердөө л Заваттинигийн цагаан хоолой болж хувирдаг. Сикагийн кинонуудын ард яах аргагүй Заваттини л зогсож байгаа. Киноных нь бүхий л өнгө аяс, төлөв төрх, чимхлүүр ажиллагаанууд Заваттинигийн өөрийнх нь зохиол дээр дурайтал заагаатай байж байдаг юм чинь, аргагүй биз дээ," гэж дээрхи уран бүтээлчийн талаар өгүүлсэн байна билээ...

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.