Dreamers' Day 2009
Dreamers’ Day бол "Алтан хальс" холбооноос зохион байгуулдаг кино өдөрлөг юм. Анх 2009 онд Мөрөөдөгчид киноноос урам аван уг өдөрлөгийг зохион байгуулж эхэлсэн билээ. Кино өдөрлөг 5 жилийн турш үнэ төлбөргүй байсан ба 2014 оны 2 сарын 22-ноос түрээсийн зардлыг нөхөх үүднээс 2000 төгрөгөөр үзүүлэх болсон билээ. Тус өдөрлөг:
- Монголын анхны арт кино өдөрлөг
- Олон орны үе үеийн шилдэг кинонуудыг үзэх боломж
- Тогтмол зохиогддог
- Монгол хадмал орчуулгатай зэргээрээ онцлог. Олон улсын сонгодог болон арт хаус киног илүү өргөн хүрээнд таниулж, сонирхолтой содон бүтээлүүдийг залуусын хүртээл болгоход манай өдөрлөгийн үйл ажиллагаа чиглэдэг. Мөн кино урлагийг ахисан түвшинд сонирхож, судалдаг хүмүүсийг нэгтгэх зорилготой юм. Уг кино өдөрлөг бямба гараг бүрийн 16:00 цагаас Энхтайван Найрамдлын Ордонд (Peace Tower-ийн ард орших) зохион байгуулагдаж байна. Тасалбарын үнэ 2000 төгрөг. Бид Dreamers' Day хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар нийт 200 шахам удаагийн үзвэр зохион байгуулаад байна. Жил бүрийн Dreamers’ Day өдөрлөгөөр гарсан бүх киноны жагсаалтууд: 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016
-
1
Хамгийн анхны Dreamers' Day өдөрлөг Сонор Плазагийн Genius төвд 2009 оны 9 сарын 19-нд зохион байгуулагдав.
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10