2013 оны шилдэг 13 кино

ike

Өнөөгийн кино ертөнцийн мэргэжлийн шүүмжийн талбарт нэр хүнд бүхий бие даасан шүүмжлэгчдээс гадна кино сэтгүүл, нийгэмлэгүүд томоохон үүрэгтэй. Эдгээр алдар хүндтэй сэтгүүлүүд жил бүр олон нийтэд хүрсэн кинонуудаас шилдгүүдийг тодруулан жагсаалт гаргах уламжлалтай билээ. Олон нийтэд хүрсэн гэдэг нь цөөн тооны кино наадам дээр нээлтээ хийсэн гэсэн хэрэг биш, дэлхий дахины цар хүрээний дистрибюцийн кампанит ажил явагдсан гэдгийг нь тодотгоно. Тиймээс энэ жагсаалтад 2012 онд анх ямар нэгэн кино наадмаар нээлтээ хийсэн боловч 2013 онд олонх орны кино театруудаар үзэгчдэд хүрсэн кино хэд хэд оржээ. Энэ жагсаалтыг Cahiers du Cinéma, Sight and Sound, Time, Film Comment, New York Times, Village Voice хэмээх дэлхийд танигдсан сэтгүүлүүд, Indiewire цахим сэтгүүл, Sight and Sound сэтгүүлийн уншигчдын зөвлөл, Америкийн кино шүүмжлэлийн үндэсний хороо (National Board of Review)-ноос тус тус гаргасан жагсаалтууд дээр үндэслэн боловсруулсан болно.

Самбар — 4 сэтгэгдэл байна

Dogi-н бичил хөрөг Dogi 2014.01.06 13:43

Линк ээ андуурсан бололтой, Фрэнсис Форд Копполагийн дээдэлдэг 10 кино гэсэн чинь 2013 оны шилдэг 13 кино гарч ирээд байна.

ochoo-н бичил хөрөг ochoo 2014.02.20 20:44

Rotten tomatoes bolon IMDB zereg kino shuumjlel, unelgeenii site-uud her unen boditoi bj chaddag we? ali neg uzel surtal tal ruugaa helbiisen bdiin bolow uu?

ike-н бичил хөрөг ike 2014.02.27 03:22

IMDB-ийн rating үзэгчдийнх учраас найдаад хэрэггүй болов уу. Rotten Tomatoes нь хамаагүй дээр л дээ. Гэвч Top critics гэдгийг нь л сонгож байж арай үнэн зөв үнэлгээг үзэхгүй бол дийлэнх шүүмжлэгчдийнх нь үнэлэмжид хөтлөгдөн киногоо сонгож үзэхэд бэрх талтай. Ер нь дээр дурдсан сэтгүүлүүд шилдэг мэргэжлийн шүүмжлэгч, судлаач нарыг томоохон шалгуураар авч ажиллуулдаг учраас шүүмжүүдийг нь ч уншихад бусдаас илт ялгагддаг.

ochoo-н бичил хөрөг ochoo 2014.08.14 22:36

bayarlalaa, ike

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.