Монгол үзэгчдийн дээдэлдэг 36 кино (2013 он)

AltanKhalis

“Алтан хальс” холбоо Монголын арт кино сонирхогч үзэгчдээс өөрсдийн дээдэлдэг бүх цаг үеийн шилдэг 10 киног нэрлэх санал тавьсан билээ. Сарын турш нийт 42 үзэгч саналаа ирүүлжээ. Харьцангуй цөөн хүн оролцсон боловч тодорхой дүр зураг гарч ирэх нь зүйн хэрэг юм. Санал асуулгаар нийт 184 өөр кино дурдагдсан байна. Эндээс 41 нь Ази, 61 нь Америк, 3 нь Латин Америк, 79 нь Европын орнуудын кино байв. Монгол кино огт санал аваагүй болно. Эдгээрээс 1888-1919 оны хооронд бүтээгдсэн ямар нэг кино санал аваагүй бөгөөд нийт ердөө 5 дуугүй кино санал авсан байна. Доорх жагсаалтаас санал өгсөн үзэгчид ямар эрин үеийн киног илүү дээдэлдгийг харж болохуйц юм. 1920-1929 (4), 1930-1939 (5), 1940-1949 (4), 1950-1959 (22), 1960-1969 (19), 1970-1979 (18), 1980-1989 (13), 1990-1999 (36), 2000-2009 (55), 2010-2012 (8) Үзэгчдийн ирүүлсэн санал асуулгад кино нь хэдэн удаа дурдагдсаны дагуу Монголын арт кино сонирхогчдын дээдэлдэг найруулагчаар Андрей Тарковский 14 саналаар тэргүүлэв. Дор 4-өөс дээш тооны санал авсан эхний 13 найруулагчийг жагсаасан болно. 1. Андрей Тарковский 2. Ингмар Бергман 3. Федерико Феллини 4. Стэнли Кубрик 5. Акира Куросава 6. Альфред Хичкок 7. Микеланжело Антониони 8. Вон Кар-Вай 9. Аббас Киаростами 10. Кшиштоф Киесловски 11. Луйс Бунуэль 12. Квентин Тарантино 13. Дэвид Линч Энд үгүйлэгдэж буй Чарли Чаплин, Бастер Китон, Фридрих Мурнау, Карл Теодор Драйер, Жон Форд, Ховард Хоукс, Терренс Малик зэрэг найруулагчид огт санал аваагүй байна. Ийнхүү нийт дурдагдсан кинонууд дундаас 2-оос дээш тооны санал авсан 36 киног жагсаая:

Самбар — 1 сэтгэгдэл байна

ariukaa-н бичил хөрөг ariukaa 2013.09.09 20:58

дуртай 4 кино маань багтжээ Гоооё! :D

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.