Шилдэг 100 ази кино

ike

2013 онд They Shoot Pictures, Don’t They саитаас нэр хүндтэй 3190 гаруй кино шүүмжлэгч, судлаач, уран бүтээлчдийн гаргасан дэлхийн шилдэг киног шалгаруулах жагсаалтаас шүүн байж бүх цаг үеийн шилдэг 1000 киноны жагсаалтийг тооцоолон бүтээжээ. Энэ 1000 киноноос азид хийгдсэн 100 ази киног үзүүлэлтийн дагуу жагсааж байна. Кино шүүмжлэгч, судлаач нар ихэвчлэн кино наадмын үеэр, эсхүл DVD, Blu-Ray-ээр киног үздэг тул энэ маягаар тэдэнд хүрээгүй бусад азийн орны кинонууд багтаагүй нь харамсалтай. Гэхдээ эдгээр 100 кино урлагийн үнэ цэнээс гадна дэлхийд хэр танигдсан гэдгээрээ шүүгдсэн гэж ойлгож болох юм. Жич: Энд бид Ричард Аттенборогийн "Ганди", Роберто Росселлинигийн "Энэтхэг: Матри буми", Жозеф фон Штернбергийн "Анатахан", Всеволод Пудовкины "Азийг нөмөрсөн шуурга" зэрэг "ази" киног оруулсангүй.

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.