Улаанбаатар олон улсын кино наадам 2018

Rosso

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл / Arts Council of Mongolia/ хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 10 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам 2018 оны 10-р сарын 22-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Энэ оны наадмын хөтөлбөр нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн таван хэсгээс бүрдэнэ. Улаанбаатар олон улсын X кино наадмын онцлох орноор Оросын Холбооны Улс сонгогдсон юм. 

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.