Улаанбаатар олон улсын кино наадам 2017

AltanKhalis

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Улаанбаатар” олон улсын IX кино наадмыг 2017 оны 10-р сарын 10-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. 

Улаанбаатар олон улсын IX кино наадмын онцлох орноор Америкийн Нэгдсэн Улс сонгогдсон ба “Америкийн Кино Өдөрлөг”-ийг 2017 оны 10-р сарын 11-нд Америкийн Элчин Сайдын Яамтай (U.S. Embassy - Ulaanbaatar, Mongolia) хамтран зохион байгуулна. Америкийн Кино Өдөрлөгийг найруулагч Нора Поггийн бүтээл “She Started it” (She Started It) баримтат киногоор нээх бөгөөд тус киноны гол дүр Стэйси Феррейра Монголд айлчилж, олон нийттэй нээлттэй ярилцлага хийх болно. Наадмын үеэр нийт таван Америкийн шилдэг кино бүтээл Tengis Cinema болон iCinema кино театруудад гарна. Мөн өдөрлөгийн үеэр Америкийн кино найруулагч, продюсер Тони Гэрбэр (Tony Gerber) Монголд айлчлан, олон улсын хамтарсан кино уран бүтээл туурвих туршлагаасаа хуваалцаж, Монголын уран бүтээлчдэд зориулан хоёр өдрийн сургалт явуулна. 

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.