Кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг жүжигчин ба найруулагчийн хослол

amarmend

Кино бүтэх үйл явц дахь найруулагчийн эрх мэдэл, үүрэг хариуцлага, ур чадварыг Найруулагчид бол бурхадгэсэн домогт найруулагч Алфред Хичкокийн үгээр бүрнээ илэрхийлж болох мэт. Үнэхээр ч жүжигчин, зураглаач, эвлүүлэгч гээд кино баг бүхлээрээ найруулагчийн төсөөлөл дэх ертөнцийг амилуулахын төлөө л оршиж байдаг. Өөрт тохирсон багаж зэвсгийг олох нь хойшдын амжилтын үндэс болдог шиг өөрийг нь бүрэн дүүрэн ойлгож, хүссэн бүхнийг нь өгч чадах жүжигчинтэй байна гэдэг найруулагчдад чухал байдаг биз ээ. Кино урлагийн өнгөрсөн зуу гаруй жилийн түүхэнд бурхны зохиолоор учруулсан мэт дурсахгүй байхын аргагүй найруулагч жүжигчний хослол нэг бус удаа төрөн гарч байжээ.

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.