Зөвхөн Ази кино

orgilbro

Хүний сэтгэлгээ амьдарч буй тухайн орчноос хамаарах нь зүйн хэрэг. Ази хүмүүсийн сэтгэлгээ барууны хүмүүсийн сэтгэлгээнээс өөр гэдгийг дахин хэлэх юун. Кинонд ч энэ мөн чанар тусгалаа олсон байх юм. 

Америк барууны кинонуудаас Сансрын Одиссей, Иргэн Кэйн хоёрыг авч үзэхэд, ази гэх үнэр, ази хүнд тохирох хүн чанар, сэтгэл үнэртдэггүй юм. Тэндээс заавал ази маягийн сэтгэлгээг эрж хайх албагүй л дээ.

Тэгвэл Тарантиногийн Жеки Браун эсвэл Агуулахын ноход зэрэг киноны тухай ярих ч юм биш. Эдгээр кинонууд нь зөвхөн Америк, яг тэр Лос Анжелес хотын Холливүд дүүрэгт тохирсон үг хэллэг, үйл явдалтай байдаг. Сүүлд Тарантино Биллийг Хороо кинондоо ази, япон, хятад хэсгүүдийг оруулсан байдаг. Энэ нь Америк хүний нүдээр Ази кино, хүн хэрхэн өнгөцхөн харагдаж байсныг л харуулсан юм. Такаши Китаногийн Том ах гэж кино бий, Китано Холивүдэд тохируулж хийсэн кино. Төгсгөлийн хэсэг дээр хоолны газрын эзэн Хятад өвгөн том ахтай хэд гурван үг солихдоо, түүнийг япон хүн гэдгийг олж мэдээд их л бодлогширонгуйгаар Япон хүмүүс их сонин хүмүүс хэмээн хэлдэг. Энэ л мөн чанарыг зарим Ази киноноос харж болно. Дээр дурдсан кинонуудыг муу кино гэж огт хэлээгүй бөгөөд агуу кинонууд, гоё кинонууд. Зөвхөн Ази кино шиг үнэртэй биш юм шүү л гэж дурдсан хэрэг.

Ази үнэртэй Орос кино бол Толь. Тарковский Ази хүн шиг кинондоо гэр бүлсэг хандсан учраас Толь бусад барууны киноноос ялгардаг байх л даа. Зарим Орос кинонууд сэтгэлд ойр байдаг нь үнэн л дээ. Холливүдээс Дэвид Линчийн кинонууд бас нэг тиймэрхүү үнэртэй байдаг, гэхдээ ази үнэр гэж хэлж чадахгүй байна.    

Ингээд киног бүр нааш нь ойртуулах тусам хуучны Монгол кинонууд агуу болж хувирч байгаа юм. Хөдөөгийн баясгалан, Аман хуур, Хүргэн хүү гэх зэргээр,.. энэ кинонуудад хэтэрхий их зовлон шаналлыг чихээгүй, мөн эсрэг ч гэх юм уу дүрээ үргэлж дайсан чигээр нь үлдээлгүй авч гарч чаддагаараа их чухал. Монгол хүний мөн чанар нь аливаад наанатай цаанатай хандах явдал байдаг. Ер нь Ази хүнд л ийм чанар их ажиглагддаг.

Барууны харгис занд дургүй, шунал тачаалдаа баригдсан, амбиц хөөсөн занд дургүй, тэр зүйлийнхээ төлөө юугаа ч золиослоход бэлэн байдаг тухай өгүүлэх кинонд дургүй. Жишээ нь Иргэн Кэйн улс төрийн шуналаа гүйцэлдүүлэх замд нь гэр бүл гэх зүйл өчүүхэн ч санааг нь чилээдэггүй. Барууныхан үнэнч шударга, айж ичих зан чанаруудыг уландаа гишгэсээр ирсэн. Фак дат, фак дис, фак ит, фак дем.

Айж ичих хүндлэх зүйлгүй байх тусам хүн хүн биш болж байгаа юм. Хуурамч хүндлэлийн үнэн нүүр царай үргэлж илэрнэ. Тэднээс их юм сурч байна даа хэмээн дотроо олзуурхан алхаж явахдаа их юмаа алдаж буйгаа анзаарах л хэрэгтэй. Гэхдээ баруунаас логик сэтгэлгээ үүсэлтэй.

Логик гэдэг бол хүн хүн болж чадсаны эх үндэс, логикгүй зүйл дандаа үзэсгэлэнтэй сонин хачин бусдын анхааралд байж чадахгүй, тэмээнд бугын эвэр байгаагүй, ямар ч логик үндэслэлгүй. Гэхдээ тэмээ морин хуурын аялгуунд уярч нулимс дуслуулдаг. Шоргоолж байгаа учраас чоно өлсөхгүй. Харин энэ өгүүлбэрт логик тайлбар хийж болно. Логик буюу учир шалтгааныг орхигдуулах нь тэнэг хэрэг. Абстракт, авангард, экспериментал, абсурд байх нь тийм ч сайхан зүйл биш л дээ. Элий балай юм шиг утгагүй зүйл хийчээд л би урлаг хийж байна ойлго, ойлгосонгүй гээд л гомдоллоод суух нь бүр уйтгартай, ядаргаатай хэрэг, дээрээс нь намайг ойлгооч гэсэн шиг царайлах нь бүр өрөвдөлтэй.

Ийнхүү дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэгдэх Ази кинонуудаас яг одоогийн миний хувийн нөхцөл байдлаар жагсаавал,     

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.